Ирэх
- 14:00 цагаас хойш бүртгэгдэнэ
- Зөвхөн хүсэлт болон бэлэн өрөө байгаа эсэхээс шалтгаалан эрт бүртгүүлэх боложмтой.
Бүртгүүлэх
Захиалга нь имэйл эсвэл утсаар хийгдэж болно. Захиалга бүрд зориулж бичгэн баталгаажуулалт шаардагдах бөгөөд бид зочиддоо баталгаажуулалтыг илгээнэ. Зочидын өрөө тус бүрт кредит карт шаардагддаг (хэрэв өрөөний төлбөрийг хийсэн бол нэмэлт гарах төлбөрийг картнаас авна). Харин зөвхөн бэлэн мөнгөтэй тохиолдолд 100 доллар барьцаанд тавьж явах өдрөө буцаан авч болно.
Төлбөрийн нөхцөл
ИНТЕРНЭТ БҮРТГЭЛ: Доллараар илэрхийлэгдсэн өртгийг анхлан Монгол төгрөгөөр тооцох бөгөөд тухайн үеийн ханшнаас хамааран долларын үнийн дүн өөрчлөгдөх болно. Тиймээс захиалга хийх үедээ төлбөрийг хийх монгол төгрөгөөр, гадаадаас төлсөн гүйлгээний бодлогын дагуу захиалгын нийт дүнг кредит картаас суутгана. Зочид буудал нь хувийн нууцлалыг бүрэн хүндэтгэж, хувийн нууцлалыг чандлан хадгална. Бүртгүүлэх / захиалах явцад ирүүлсэн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч хэлбэрээр худалдах, түрээслэх, задруулахгүй байх болно. Онлайн төлбөрийн мэдээлэл олон улсын кредит картын аюулгүй байдлын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир төлбөр шууд Банк хийгдэнэ. Кредит карт, дансны мэдээлэл, дансны дугаар, хугацаа дуусах огноо нь эзэмшил эсвэл хандалтын аливаа хэлбэрийг олж авахгүй гэдгийг анхаарна уу.
Бүртгэлийг цуцлах
10-р сарын 1-нээс 4-р сарын 30 хүртэл, зочид ирэхээс 14 хоногийн өмнө цуцлахад хураамж авахгүй. Цуцалгааг 7-14 хоногийн өмнө хэлсэн тохиолдолд төлбөрийн 20% -ийг төлнө. 7 хоногийн өмнө мэдэгдсэн тохиолдолд нийт төлбөрийн 50% -ийг төлнө. Харин 5-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл ирэхээс 7 хоногийн өмнө бүртгэлээ цуцалсан тохиолдолд төлбөрийг 100% төлнө.14 хоногийн өмнө цуцалсан тохиолдолд өрөөний нийт зардлын 50% -ийг төлнө. Наадам гэх мэт тусгай өдрүүдэд цуцалгааг хийж байгаа бол нөхөн төлбөр авахгүй.
Үйлчилгээн дэх хүүхдийн бодлого
Өрөөний төлбөрийг бүтэн төлсөн эцэг эхчүүд 6-аас доош насны хүүхдийг төлбөрөөс чөлөөлнө.Өрөөний хэмжээнээс хамааран илүү ор гарах нь тухайн үеийн нөхцлөөс хамаарна.Хэрэв нэмэлт ор хөлслөх бол өдрийн 35 доллар төлж авах боломжтой.Төлбөрт өглөөний цай, татвар болон илүү орны төлбөрийг багтаана.
Бид нийслэл хотын эргэн тойронд болон ойр орчимд явган зорчигчдод зориулсан зөвлөгөө, хөтөлбөрүүдээр тодорхой үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг.
24 цагийн харилцаа, өрөөний үйлчилгээ, угаалгын газар, машины зогсоол, бизнес төв, хоолны газар болон үйлчилгээ, машин үйлчилгээ, нисэх онгоцны буудлаас тосож авах, ачаа тээшний үйлчилгээ, утасгүй интернет холболт, тамхигүй орчин, эмч (хүсэлтээр), хүүхэд асрагч (хүсэлтээр)
Бизнес үйлчилгээ
Өөрийн зөөврийн компьютертай утасгүй интернетэт холбогдож өрөө болон бусад нийтийн газруудад суух, факс илгээх, баримт бичиг хувилах, хөнгөлөлттэй утасны дуудлага хийх, эрт өрөөгөө авах, хоцорч өрөөгөө авах нь манай буудлын хувьд боломжтой билээ.
Зочид буудлын байршил
Royal Mountain зочид буудал нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрладаг ба бизнесийн төв, худалдааны төв болон бусад үзвэр үйлчилгээний газруудаас холгүй оршино. Royal Mountain Hotel нь ``Чингис хаан`` олон улсын нисэх онгоцны буудлаас 10 км-ийн зайд, ``Богд хааны ордон музей``-ээс 1 км-ийн зайд, алдарт Зайсан толгойгоос 2-3 км-ийн зайд байдаг. Мөн бусад музей болон баар цэнгээний газраас холгүй байх аж.
Зочид буудалд хүрэх маршрут
Royal Mountain Hotel нь нисэх онгоцны буудлын хамгийн ойр оршдог буудал юм.. Такси барихын тулд бидэнтэй холбоо бариарай. Хүлээн авах утас: +976) 7711-9292. Такси барихаас өмнө компанийн нэрийг тод харагдахуйц чанартай таксинд сууна уу. Учир нь зарим таксинууд 2-3 дахин өндөр төлбөр авах магадлалтай.